1. Энэ орны хоолыг мах, загас болон кофе хэмээн хоёр хуваана
2. хамгийн уух дуртай зүйл нь кофе. Литр литрээр нь ууна даа. Харин цайнд дургүй
3. эр, эмгүй маш их тамхи татна. Хэрвээ тамхи татаад, кофе ууж байгаа хүн харагдвал тэр жинхэнэ грек хүн
4. хориатики хэмээх салат нь алдартай
5. бялуу, пирожки, зайрмаг, дорнын амттан нь хямд бас амттай
6. ямар ч кафед захиалгаа хүлээгээд сууж байхад таньд заавал стакан хүйтэн ус өгнө. Захиалаагүй ч гэсэн...
7. үйлчилгээ нь даанч удаан даа. Тэгээд л ус өгч байгаа юм...
8. хоолны дараа нэмэлт десерт үнэгүй өгдөг
9. зочдод гар хоосон очиж болохгүй. Хайрцагтай амттан эсвэл тарвас аваад очдог.
10. айлаас өлсөөд гарна гэж байхгүй дээ. Их дайлна
11. уулзахдаа хацар дээр хоёр удаа үнсэнэ. Эрэгтэй нь ч тэр...
12. герман хүнд их хайртай. Харин турк, албанчуудыг үзэхгүй
13. гэрлэлтээ тэр болгон улсад бүртгүүлээд байдаггүй. Иргэний гэрлэлт гэж их
14. эхнэр нь нөхрийнхөө овгийг авдаггүй. Харин хүүхэд эцгийнхээ овгийг авч болно
15. гэр бүл салалт тун ховор
16. ах дүүс олонтой. 200-250 хамаатан цуглах нь энгийн үзэгдэл. Түүнээс ч их цуглана
17. хамаасах их дуртай. Жаахан асуудал гарахад цагдаагийн танил руугаа утасдаад л шийдчихнэ
18. маш чанга ярина. Гэхдээ италичуудыг гүйцэхгүй л дээ.
19. маш их хөшөө дурсгалтай. Сүм ихтэй
20. Салоник, Афин гэх хоёрхон мегаполистой. Тосгон суурин их
21. хөдөөний болон хотын доторх зам сайтай
22. жолооны ард замбараагүй. Яг л явган явж байгаа мэт
23. нийтийн тээвэр сайн хөгжсөн
24. такси нь таван минут явахад 5-6 евро
25. машин прокатлах хэцүү. Авсан машинаа шатахуунтай нь буцаан өгнө. Материал бүрдүүлэлт их. 2-4 хоногт шийддэг
26. шатахуун нэг литр нь 1.5-1.8 евро
27. хотын төвд авто зогсоол олох төвөгтэй, бараг байхгүй гэж болно
28. барааны үнэ өндөр. 07-08 сард л хямдрал явагддаг
29. том дэлгүүрүүд нь өдөр бүр 24 цаг хүртэл ажиллана
30. томоохон үйлдвэрлэл гэж энэ улсад байхгүй
31. эмнэлэг нь төлбөртэй, төлбөргүй гэж байна. Мэдээж чанар нь өөр өөр.
32. эмч ихтэй.
33. дээд боловсрол их үнэтэй. Иймээс гадаадын оронд сурахаар одох нь их.
34. иргэд нь татвар төлөх дургүй. Ихэнх нь орлогоо нууна.
35. хүүхдийн эрхийг дээд зэргээр хамгаалсан хуультай.
36. орон гэргүй гуйлгачин энэ улсад байхгүй
37. үл хөдлөх хөрөнгө хямд. Далайн эрэг дээрх хоёр давхар байшинг Москвагийн янхны үнээр авна
38. Ионейн, Газар дундын мөн Эгейн гэх гурван тэнгистэй
39. жуулчдыг хамгийн ихээр татдаг газар бол Метеор мөн Халкидики.
40. зочид буудлууд нь удаан байх аргагүй. Талбай бага, зугаа цэнгэл бага, уйтгартай
41. хотуудаар нь кафе, баар хог шиг их. Харин шөнийн 01 цаг хүртэл ажилладаг
42. хамгийн хүйтэн улирал нь 12 сар. Хамгийн халуун нь долоон сар.
43. Грек шумуул ихтэй шүү.
“Үүргэвчгүй” аялал хийлгэж байгаа: Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )