Афганд энхийг сахиулагчдын тоог хязгаарлана

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 18

Өнөөдрийн байдлаар Афганистан улсад   НҮБ болон АНУ-ын  энхийг сахиулагчид алба хааж байгаа билээ.  Тэгвэл тэдгээр цэргийн тоог хязгаарлахаа тус улсын  Ерөнхийлөгч  Хамид Карзай мэдэгдлээ.  Тэрээр мэдэгдэлдээ:  Америк улс эдийн засгийн хувьд хүчирхэг гэдгийг  хэн хүнгүй мэднэ.  Гэхдээ өөрсдийн газар нутагтаа бид эзэн нь.  Өөрөөр хэлбэл бид эндээ арслан. Арслан хэзээ ч өөрийн үүрэнд  “гадныханыг” оруулдаггүй юм гэдгийг онцолж байсан.

Тэрээр энэ үгийг  хэлсэн үгээ өнөөдрөөс эхлэн биелүүлэх болно гэдгээ мэдэгдээд  үүний тулд АНУ болон  НҮБ-тай гэрээ хийж  энхийг сахиулагчдийн  тоог  заах гэнэ.   Үүнтэй холбоотойгоор  түүний хэвлэлийн төлөөлөгч  мэдэгдэл хийсэн байна.  тэрээр мэдэгдэлдээ: манай улс бол бие даасан, тусгаар тогтносон улс. Тэр утгаараа  манай улсад  алба хааж байгаа цэргийн  тоог бид тогтоох болно. Үүний тулд  холбогдох албаны хүмүүстэй гэрээ байгуулах болно гэж мэдэгдснийг  ВВС дамжууллаа. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top