Холливуд,Болливудын алдарт жүжигчин, дэлхийн мисс Айшвара Рэй өчигдөр Энэтхэгийн Мумбай хотын "Севн Хиллс” эмнэлэгт амаржиж, охинтой болжээ. Түүний нөхөр жүжигчин Абхишек Баччан Болливудын нэрт жүжигчин Амитабын хүү юм. Хөл газар хүрэхгүй баярласан өвөө нь Твиттертээ “Хамгийн хөөрхөн охин хорвоод мэндэллээ" гэж бичжээ. Айшвара Рэй, Абхишек нар 2007 онд хинди шашинтны ёсоор хуримласан юм. Болливудын сайхан хосыг хүүхэдтэй болох гэж буй тухай эртнээс шуугиж байлаа. Зарим “жиргээчид” Айшвара Рэйг хүүтэй болсонд баяр хүргэе гэх мэтээр худал сенсааци дэгдээж байсан удаатай билээ. Ямартай ч дэлхийн миссүүдийн мисс, тоо үзэсгэлэнгийн хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн сайхан бүсгүй өөрийгөө дуурайсан хөөрхөн охинтой болсонд олон мянган шүтэн бишрэгчид нь баяртай байгаа юм.
Эх сурвалж:Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )