Өсвөр үеийнхний шүтээн болсон залуу дуучин Жастин Бибер эцэг тогтоох шинжилгээнээс үүдэн шүүхийн хаалга татахад хүрээд байсан. 20 настай Мария Йетер хэмээх бүсгүй түүнийг төрсөн хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн олон нийтэд зарлаж, шүүхэд хандсан билээ. Харин тэрээр хоёр хоногийн өмнө Жастин Биберийг ДНК-ийн шинжилгээнд оруулахыг шаардсан гомдлоо буцаасан гэдэг мэдээлэл байна. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан хуульч ч энэ хэрэг дээр ажиллахаас татгалзсан гэнэ. Тэгэхээр Канадын залуу од Жастин Бибер шүүхийн хаалга татахгүй, эцэг тогтоох шинжилгээнд ч орохгүй бололтой.
Эх сурвалж:Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )