Холливудын ч гэлтгүй олны танил сайхан бүсгүйчүүд хүүхэд гэхээр л сүнс нь зайлчих гэж байгаа юм шиг л айдаг. Тиймдээ ч жирэмсэн болсон ч авахуулж л орхидог. Харин жирэмсэн болсон нэгэн нь нуудаг. Ийм болохоор Холливудад хэрэв олны танил эмэгтэй жоохон л жин нэмж, хөх нь томорвол жирэмсэн гэж бод гэсэн бичигдээгүй хуультай. Тэгвэл сүүлийн үед ингэж бодогдохоор жин нэмж байгаа хүн бол дуучин Кетти Перри. Тэрээр дуучин Жессика Симпсоныг дуурайн жирэмснээ нуухаар шийдсэн бололтой. Гэдэс нь илт томорч байхад л би жирэмсэн бишээ хэмээн мэдэгдсээр байна. Ингээд Кетти Перригийн жирэмсэн байх магадлалтай зургуудыг хүлээн авна уу.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )