Дэми Мур салахад бэлдэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 21

49 настай жүжигчин Дэми Мур нөхрөөсөө салахаар шийдээд байсан ч  хамтын амьдралаа бодон эргэж нийлэхээр болсон  гэж эх сурвалжууд мэдээлж байсан билээ.  Харамсалтай нь хосууд салахаар болжээ.  Тодруулбал Дэми Мур салахад бэлдэн бичиг цаас “хөөцөлдөж” байгаа сурагтай.

Дэми Мур  эмэгтэй хүн, эх хүн,  бас эхнэр хүнийхээ хувьд  өөрийнхөө амьдралыг урагшлуулах ёстой гэж үзсэн учраас нөхрөөсөө салахаар шийдсэн аж.

Харин  Эштон Кетчирийн  хувьд хамтран амьдарсан он жилүүдээ үргэлж гэгээлгээр дурсах болно. Гэрлэлт бол хүний амьдралын хамгийн сайхан үе.  Харамсалтай нь гэрлэлт  зарим тохиолдолд бүтэлгүйгээр  төгсдөг нь харамсалтай хэмээн өөрийнхөө сэтгэгдлийг  твиттерээрээ хуваалцсан байх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top