Өчигдөр орой Американ Мюзик Авардс-2011 болсон юм. Энэхүү шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр алхсан Кэти Перри 80-д оныг санагдуулам үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Энэ бол түүний энэ орой хийсэн зөв сонголт байлаа. Харин шагнал гардуулах ёслолын үеэр тэрбээр ирээдүйгээс он андуурч ирсэн мэт гаж даашинзаар гангарсан нь олон хүний нүдийг орой дээр нь гаргаад амжсан. Энэ нь түүний энэ орой хийсэн буруу сонголт байлаа.
Энэ үеэр түүнийг хөл хүнд болсонд баяр хүргэе гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр чадварлаг бултаж, жирэмсэн биш гэдгээ хэлсэн байна.
А.Баярмаа.
Сэтгэгдэл ( 0 )