Тус улсын Мату-Гросу-ду-Сул мужид орон нутгийн нэгэн индианы омгийн тэргүүний амийг хөнөөсөн байна. 59 настай Гомес нь гуарани-кайов хэмээх омгийн удирдагч байжээ. Энэ бүс нутагт байнга газар нутгийн төлөөх мөргөлдөөн тэмцэл болдог аж. Тэрээр 11 сарын эхээр Мату-Гросу-ду-Сул мужил ирж омгийнхоо газар нутгийн асуудлын маргааныг шийдэхээр зэхэж байжээ. Харин өнгөрсөн амралтын өдрөөр тэдэн рүү толгойдоо масктай 40 орчим хүн халдаж Гомесийг буудан хөнөөгөөд цогцосыг нь аван оджээ.
Сэтгэгдэл ( 0 )