Лэди Гага Нью-Йорк хотноо дэлгүүр нээлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 22

Лэди Гага өчигдөр Нью-Йорк хотын нэгэн буудалд байрласан бөгөөд орой нь  гарахдаа таны харж байгаа энэхүү даашинзаар гангарсан байна.  

“Чанел”-ийн  дээд зэрэглэлийн цагаан даашинзыг  “жудас” дуучин өмссөн нь бяцхан мангас шиг харагдаж байгаа биз.  Өөрийн стильдээ үнэнч  дуучин маань бусдаас содон хувцасласандаа сэтгэл хангалуун байсан бөгөөд “Барни”  их дэлгүүрийн  зүг явж өөрийн шинэхэн дэлгүүрийн нээлтэд оролцлоо.  

Тэрбээр энэ талаараа твиттертээ “ Би өнөө орой Нью-Йорк хотноо байрлах Барни их дэлгүүрийн ойролцоо өөрийн дэлгүүрийг нээнэ. Ингэхдээ би “Чанел”-ийн тэр тусмаа  Карл  Лашерфэлдийн  даагинзыг өмсөх бодолтой байна” хэмээн бичжээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top