Хакерууд ус түгээх системд халджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 22

Хакерууд АНУ-ын ус түгээх системд халдаж Иллинойс хотны оршин суугчдын усны хэрэгцээг хэсэг хугацаанд хязгаарлажээ. Хэрэглээний усны  хэмжээг  ихэсгэж багасгаж байсан  хакерууд  ус дамжуулах цөөнгүй хоолойг эвдэлсэн байна.  Тус улсын  Холбооны мөрдөх товчоо одоогоор энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд онцгой байдал зарлан гэмт этгээдийг  дахин ийм үйлдэл хийх гэж байхад нь таслан зогсоосон гэнэ.  

Энэхүү кибер гэмт хэргийг хэн хийсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч сэжигтэнг баривчилсан байна. Сэжигтэн  ус түгээх системийн байранд нэвтэрч  хэрэглэгчийн  нэр болон  нууц үгийг нь хулгайлсан ажээ. Улмаар үүнийг ашиглан  хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан болохыг мөрдөгчид тогтоогоод байна.   

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top