Нидерландын зохион бүтээгчид дэлхийн хамгийн жижиг машиныг зохион бүтээжээ. Энэ машин нь энгийн машинаас нэг тэрбум дахин жижиг бөгөөд молекулын төвшинд ажиллах юм байна. Дөрвөн дугуйтай энэхүү бүтээл нь машины тахир гол шиг хэлбэртэй юм.
Хамгийн жижиг машиныг бүтээгчид “ Дэлхийн хамгийн жижиг энэ машин нь нано технологийн судлагаанд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Бид нано машин бүтээж чадсан болохоор цаашид нано робот, нано дамжуулагч зэргийг хийх болно гэжээ.
Түлшээр ажилладаг дэлхийн хамгийн жижиг энэхүү машин нь хамгийн анхны түлш хэрэглэдэг нано машинаар мөн тодроод байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )