Дэлхийн зах зээлийн багагүй хувийг эзэлж байгаа ухаалаг гар утас Хятадын зах зээлд нэвтэрчээ. Ухаалаг гар утасны зах зээлд өнөөдрийн байдлаар тэргүүлж байгаа нь Нокио корпораци бөгөөд тус корпорацийн шинэ бүтээгдэхүүн Хятадын гар утасны 28 хувийг эзэлж байгаа бол Самсунг 17 хувийг эзэлж байна. Ухаалаг гар утас үйлдвэрлэгчид хүн ам ихтэй, санхүүгийн эргэлт сайтай урд хөршийн зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаадаа таатай байгаа аж.
Ухаалаг гар утасны борлуулалт энэ оны гуравдугаар хагсаас өнөөдрийг хүртэл 24 сая буюу 58 хувиар нэмэгдсэн юм. АНУ-ын гар утасны зах зээлийн 24 хувийг НТС эзэлж байгаа бол 20 хувийг Apple эзэлж байгаа бөгөөд тус улсад ухаалаг гар утасны зах зээл тэлэх хандлагатай байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )