Ойрын өдрүүдэд урьдчилан хорих төвд байгаа Юлия Тимошенко тэндээс гаран эмнэлгийн шинжилгээ хийлгэж магадгүй тухай Украины ерөнхийлөгч Янукович мэдэгджээ. Экс-ерөнхий сайдын биеийн байдал тааруу байгаа ба эмч нар түүнд илэрсэн өвчний шинж тэмдэг нь хорт хавдрынх байж магадгүй гэж сэжиглэж байна.
“Би энэ асуудлаар өглөөнөөс эхлэн сонирхож, Эрүүл мэндийн сайд, Ерөнхий прокурор, Дотоод хэргийн сайдтай ярилцсан. Шаардлагатай бүх анхаарлыг энэ асуудалд тавих хэрэгтэй гэж би тэдэнд хэлсэн” гэж Украины ерөнхийлөгч хэлсэн байна. Украины өнөөгийн систем стандартын шаардлага хангахгүй байгаа учраас эмчилгээ болон эмнэлэгийн үйлчилгээг Киевын эмнэлгийн газруудад үзүүлэх хэрэгтэй болж байна. Тэр нь өнөө маргаашгүй хийгдэнэ гэж Янукович хэлсэн байв.
“Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага, Бүх Украины эрүүлийг хамгаалах байгууллагад “Батькивщина” намын удирдлага аргагүйн эрхэнд хандаж байна. Бид эдгээр байгууллагад манай лидер Юлия Тимошенкотой тулгарсан учир байдлыг танилцуулан түүнд оролцохыг гуйж байна” хэмээн Юлия Тимошенкогийн намын нэгдүгээр орлогч дарга Александр Турчинов өмнө нь мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Юлия Тимошенкогийн биеийн байдал улам доройтон түүний амь насанд аюултай болжээ. “Тимошенкогийн ууц нурууны өвчин дээр шинэ асуудал нэмэгдэн шүүх хурлын үеэр гарч байсан шинж тэмдэг тодорлоо. Тодруулбал, биеэр нь хөхөрсөн толбо гарч зарим нь 15 см хүртэл хэмжээтэй байна” гэж улстөрч анхааруулсан байлаа.
Сэтгэгдэл ( 0 )