Хэтрүүлэн идэх

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 24

Хэтрүүлэн иддэг гэр бүлийн хүүхэд их идэх дадалтай байдаг. Учир нь тэдний эцэг эх тарган хүүхэд эрүүл байдаг гэсэн буруу ойлголттой байдагтай холбоотой. Их идэх дадалтай болсноор илүүдэл жинтэй /тарган/ болж, хүүхэд насандаа бие бялдрын болон сэтгэл зүйн хямралтай болж, энэ нь насан туршид үлдэж магадгүй. Ийм хүүхдүүдэд зөв хооллох, олон төрлийн хоол идэх дадлыг сургах хэрэгтэй. Мөхөөлдөс, шоколад, чихэр, пастиль, бялуу гэх мэт илчлэг, өөх тос ихтэй хүнс, хоол, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

Зөв хооллох дадалтай болох

Хүүхдийн хооллолт, хооллох дадал амьдралын нэлээд эрт үед бүрэлддэг. Хүүхэд амьдралын явцад олон төрлийн хоол идэж сурдаг. Хүүхэд хоолны температур, бүтэц, чанар, амт, өнгө, нэг удаад идэх хэмжээ, түүнд хандах хандлага, орчин тойрны уур амьсгалд мэдрэмтгий байдаг. Зөв хооллох дадалтай болоход хүүхдийн хоол идэх орчин, нөхцөл чухал юм. Эцэг, эхчүүд олон төрлийн хоол идэж сурахад нь тэднийг урамшуулан дэмжиж, дараах зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:

  • Хүүхдийн хоолонд цөцгийн тос, эсвэл өөх тос багатай чанасан, энгийн, хурц биш хоол хэрэглэх

  • В-ийн төрлийн аминдэм, уураг, кальци шаардлагатай тул өдөр бүр нэг аяга сүү, тараг, эсвэл аарц өгөх

  • Аминдэм (ялангуяа А, С, Д аминдэм), эрдэс бодис (төмөр, иод)-оор баялаг болон тэдгээрээр баяжуулсан хүнс, хоол хэрэглэх

  • Өглөөний хоол чанартай байх хэрэгтэй. Өглөөний хоолон дээр өдөрт хэрэглэх хэмжээний 1/3-ээс 1/4 -г нь идэх ёстой.

  • Сургууль дээр идэх зууш, үдийн хоол нь тэжээллэг байх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top