Тамхи үнэртсэн хувцастай ажилдаа ирэхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 27

Тамхины утаа үнэртсэн хувцастай ажилдаа ирэхийг хориглосон дүрмийг АНУ-ын Луизиана мужийн Кристус Сент Фрэнсис Кабриний нэртэй эмнэлэг гаргажээ.

Шинэ дүрэм ёсоор эмнэлгийн бүх ажилтнууд нь ажлын цагууд болон завсарлагааны үеэр тамхи татаж болохгүй. Үүний дээр эмч, сувилагч, асрагч нарыг тамхины утаа үнэртсэн хувцастай ажил дээрээ ирэхийг хатуу хориглосон аж. Хувцасны эдэнд хуримтлагддаг тамхины утаан дахь хортой бодисны нөлөөнөөс өвчтөнүүд болон ажилтнуудаа хамгаалах зорилгоор ийм дүрэм гаргасан гэдгээ эмнэлгийн удирдлага мэдэгджээ.

Тамхины утаа нь шууд контактлахгүй байсан ч хорт хавдар үүсгэх аюултай байдгийг Америкийн эрдэмтэд 2010 онд тогтоосон болохоор ийм дүрэм нэвтрүүлэх шаардлагатай болсон байна. Тамхины утаан дахь никотин нь сүлжмэл, олон нүх сүвтэй гадаргууд хуримтлагдаж байгаад агаарт агуулагддаг азотлог хүчилтэй урвалд ороод хорт хавдар үүсгэх нөлөө бүхий нитрозамин үүсгэдэг нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top