Хүн төрөлхтөн өөрсдийн зохион бүтээсэн цөмийн зэвсгийн боол болоод байгаа энэ үед Их Британийн “OC Robotics”-ийн зохион бүтээгчид могойн хэлбэр бүхий гар робот зохион бүтээжээ. Уг робот нь цөмийн зэвсгийн болон эрчим хүчний цэвэрлэгээний ажил хийх юм. Уян хатан, бүх төрлийн роботын давуу талыг өөртөө шингээсэн энэхүү робот нь хүний хүрч чадахгүй газарт ажилладгаараа давуу талтай. Могой хэлбэртэй ч хүний гар шиг булчинтай энэ роботын хошуунд иртэй хутга, гэрэл, атвёрка, мэдрэгч зэргийг суурилуулсан нь олон үйлдэл хийх боломжтой болгосон байна.
Могойн хэлбэр бүхий гар роботыг бүтээгчид анх энэ санаагаа 2004 онд гаргасан бөгөөд нэг жилийн турш цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэгтэй орчинд ажиллахад тохируулан сайжруулсаар ийнхүү анх удаа олон нийтэд танилцуулж байгаа юм. Цаашид энэхүү гар роботыг боловсронгуй болгох бөгөөд судалгааны ажил хийгдэж байгаа гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )