Андройд ухаалаг гар утас болон робот, машин хүнээс хурдан рубикийн шоог эвлүүлдэг байна. Үүнийг бүхий л хэлбэрээр туршиж үзсэн бөгөөд дэлхийн хамгийн хурдан эвлүүлдэг жаалыг ухаалаг гар утас болон роботтой өрсөлдүүлсэн байна.
Жаал хүүг эхлээд роботтой өрсөлдүүлсэн бөгөөд хүү рубикийн шоог 5,66 секундэд эвлүүлсэн бол робот 5,35 секундэд эвлүүлжээ. Жаалыг мөн ухаалаг гар утастай өрсөлдүүлэхэд хүүхэд мөн л ялагдсан байна.
Жаалтай өрсөлдсөн ухаалаг гар утас нь Dual-core ARM Cortex-A9 1.2GHz процессортой байсан бөгөөд рубикийн шоог эвлүүлэх даалгавар өгөхдөө бүх талаас нь зургийг нь авч суулгасан байна. Ухаалаг гар утас рубикийн шоог хэрхэн эвлүүлэхээ тооцож эвлүүлсэн нь хүүхдээс хурдан байсан нь олон хүнийг гайхашруулсан гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )