Дөрвөн хүүхдийн ээж Викториа Бекхэм: Би дөрвөн хүүхдэдээ хайртай, тэд миний амьдралын гэрэл гэгээ. Миний бүх хүүхдүүд сайн. Харферийн хувьд гэвэл охин минь хамгаас хөөрхөн гэж нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байх юм.
Тэрбээр сүүлийн үед байнга охиноо тэвэрч явж байгаа нь ах нарынх нь дургүйг хүргэж байна гэж барууны хэвлэлүүдэд ихээр бичих болсонтой холбоотойгоор Викториа ярилцлагадаа нэг зүйлээ ахин дахин онцолсон биз ээ.
Дашрамд дурьдахад тачаангуй нөхөртэй дизайнер бүсгүй Брүүклин, Ромео, Круз гэсэн гурван хүүтэй бөгөөд саяхан Харфер хэмээх охинтой болсон юм. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Их Британийн загварын шагнал гардуулах ёслолын оны шилдэг брэндийн эзнээр тодорсон юм.
Сэтгэгдэл ( 0 )