Удаан хугацааны турш жирэмсэн хэмээгдэж байсан дуучин Кетти Перри өчигдөр өөрийн твиттерээр дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр өөрийн твиттертээ: Хэрвээ би жирэмсэн болоод нөхрөөсөө салах юм бол хүүхдээ яах болж байнаа? Гэж бичсэн байна. Тэрбээр энэ статусаараа нөхрөөсөө салахгүй, жирэмсэн биш гэдгээ баталсан юм.
2010 онд жүжигчин Рассель Брэндтэй дотноссон дуучин бүсгүйд нөхрөөсөө салах бодол огт байхгүйн дээр нөхөртөө өөрөөсөө илүү хайртай гэнэ. Тэрбээр нөхрөө “Бурханаас надад илгээсэн хүн” хэмээн бүхий л талаар нь тэнгэрт тултал магтдаг.
Дашрамд дуулгахад дуучин бүсгүй саяхан нөхөртэйгээ хамт гарандаа шивээс хийлгэсэн аж.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )