Кардашианы гэр бүл хуримд бэлдээд завгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 02

Амьдралаа, бүүр секс хийж байгаагаа хүртэл олон  нийтэд ил болгосон Ким Кардашианы бүтэлгүй хуримын цуу дуусаагүй л байна. Тэгвэл Кардашианы гэр бүл дахин хуримд бэлдэж эхэллээ.  Энэ удаад  Ким Кардашиан биш Кортни Кардашиан гэрлэх гэнэ.  Хоёр дахь хүүхдээ тээж байгаа Кортни удаан хугацаанд амрагласан Скот Дисиктэйгээ гэрлэх бөгөөд хуримын товыг одоогоор нууцалж байна.  

Скот Дисик Кортни нар  нэг хүүтэй бөгөөд удаах хүүхэд төрөх гэж байгаа болохоор хуримлахаас өөр аргагүй болоод байгаа аж.  

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top