Дэлхий дахинаа алдартай “WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжи Их Британийн дээд шүүхэд давж заалджээ. Хүчингийн хэргээр байцаагдаж буй Жулиан Ассанжи бараг жил шахам гэрийн хорионд байгаа бөгөөд Шведийн прокурор дээрх хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалт явуулахын тулд түүнийг шилжүүлэхийг шаардсан билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хэргийг Швед рүү шилжүүлэхгүй байхыг Их Британийн шүүхээс хүссэнээс хойш түүний өмгөөлөгчид Жулиан Ассанжийг Их Британид үлдээхээр дөрвөн удаа давж заалдсан боловч шүүхийн Лорд хэрэгсээгүй юм.
Жулиан Ассанжи өөрт нь тулгасан хэргийг улс төрийн явуулга гэж үзэж байгаа бөгөөд ямар ч улсын хуулийг зөрчөөгүй гэж мэдэгдсэн байна. Их Британийн хууль сахиулагчид ч энэ хэрэг АНУ-ын гадаад харилцааны нууц материалуудыг дэлгэсэн “WikiLeaks” сайттай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )