Н.Энхбаярын Засгийн газрын үед Үйлдвэр худалдааны сайдын сэнтийд “заларч” байсан ноён Ч.Ганзориг Архангай нутгийн уугуул, хурдан моринд хамаг сэтгэлээ өгсөн гэдгийг хүрээнийхэн нь андахгүй. “Говь” саунаас аваад хувийн бизнес ч гэж шагхийсэн энэ нөхөр Монголын хамгийн том “саалийн үнээ” гэгдэх ГОК-ийн захирал болсноосоо хойш янз бүрийн хэл аманд орох болсон нь том “мөнгөний уурхайд” санаархдаг эрх мэдэлтнүүдийн хоорондын зөрчил ч байх талтай. Түүгээр ч зогсохгүй хүү Г.Тэмүүлэн нь “Эрдэс МГЛ” төрийн өмчит хувьцаат компанийн гадаад харилцааг хариуцдаг нь аав хүү хоёрыг Монголын хамгийн баян хүмүүсийн нэг гэдэг ойлголтыг зүй ёсоор төрүүлэх болсон. Үнэндээ ч Г.Тэмүүлэнгийн хувьд 30 шүргэж буй залуу насандаа ийм том суудалд суусан нь сайн эцгийн нөлөөнөөс гадна гадаадад боловсрол эзэмшсэнтэй нь холбоотой аж. Түүгээр ч зогсохгүй түүний гэргий С.Энхзул нь Монголын анхны брэнд дэлгүүрийн нэг “Ханбүргэдэй” төвийн эзний охин төдийгүй одоо компаниа удирддаг гэнэ шүү.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )