Хүнээ аваагүй автобусны жолоочид цалингийн 3 хувийг хасах арга хэмжээ авчээ

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 11-15-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Эрдэнэчимэг: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 5-316 гарааш дугаартай "Сутайн буянт" ХХК-ийн жолооч Б.Цэлмэнд маш их баярлалаа. Автобус нь маш цэвэрхэн, сэрүүхэн, тухтай сайхан үйлчлүүллээ.

Талархал: Баянгол дүүргийн иргэн Д.Даваажав: Ч:86 (Зайсан-Цамбагарав) чиглэлийн 23-017 гарааш дугаартай ГБУС ХХК-ийн жолооч Д.Чулуунпүрэв автобусанд бичиг баримтаа орхиж буусан байсныг олж өгч тусалсанд баярлалаа.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Бат-Очир: Ч:70 (ТЭЦ-3-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-087 гарааш дугаартай автобусны жолооч нь автобусны зогсоол дээр зогсоогүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОӨНААТҮГ-ын 1-086 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувийг хасах арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Баатар: Ч:48A (Зүүн салаа-МУБИС) чиглэлд явж байсан 3-163 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь гарын оролцоотой утсаар ярьсан.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Н-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Батжаргал: Хүй7:2 (МУБИС-Хүй 7 худаг) чиглэлд явж байсан 3-084 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Шинэтуяа: Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд явж байсан 2-097 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Э.Б-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Ариунзул: МҮИС дээр буудлаа өнгөрч зогсоод, хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Э-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ариунаа: 100 айл дээр буух байсан буулгаагүй. Хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч О-д гаргасан гомдлын танилцуулж дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн О.Тэмүжин: Ч:9 (Нисэх-Мубис) чиглэлд явж байсан 15-054 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч М-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ш.Чанцал: Ч:81 (3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байсан 15-099 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Н.Э-нд ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top