“Твилайт” киноны гол дүрийн жүжигчин болох Кристен Стюварт, Роберт Паттинсон нар хайр сэтгэлийн холбоотой болоод чамгүй хугацаа өнгөрч байгаа. Харин тэдний дундуур жүжигчин Сара Роемер орох шахлаа. Өөрөөр хэлбэл Роберт Паттинсон Сара Роемер нар шоудсан талаар Дэйли Мэйл сонинд нийтлэгджээ.
25 настай жүжигчин залуу цэнгээний газраас тооцоогоо хийгээд гарч ирэхэд машинд нь жүжигчин бүсгүй түүнийг хүлээн суусан юм. Тэд зурагчдын өмнө үнсэлдэж элдэв дээд болоогүй бөгөөд энгийн найзууд мэт харагдаж байлаа. Машиндаа суусны дараагаар Роберт Паттинсон Роемерыг гэрт нь хүргэж өгсөн юм хэмээн Дэйли Мэйлд мэдээлжээ.
Харин гэрт нь хүргэж өгөөд зүгээр байгаагүй нь тодорхой хэмээн зарим хэвлэлээр бичиж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )