Манай урд хөршийн Чанчунь хотын эмнэлэгт 9 настай охин эсэн мэнд амаржиж хүүтэй болжээ. Охин бие өвдөөд байна гэж ээжийгээ сандаргаж улмаар эмнэлэг явсан байна. Эмнэлэгт очиход охиныг амаржих гэж байгааг эмч нар хэлсэн бөгөөд охиныг төрөх тасагт хэвтүүлсэн гэнэ. Охин удалгүй 2,750 грамм жинтэй хүү төрүүлсэн бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа ажээ. Эмч нарын мэдэгдэж байгааг охин нэг бус удаа бэлгийн харьцаанд орсны дүнд жирэмсэлсэн болохыг эмч нар мэдэгдээд байна.
Өнөөдөр манай урд хөршид үр хөндүүлэлтийн тоо буурахгүйн зэрэгцээ залуужиж байгаа юм. Тус улсын нийт үр хөндүүлж байгаа хүмүүсийн 30 хувь нь сурагч бол 50 хувь нь оюутан ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )