АНУ төдийгүй манайд хит болоод байсан олон ангит кино бол “Найзууд”. Тэгвэл энэ киноны уушийн газарт байрлах бор шаргал буйданг дуудлага худалдаагаар оруулах болжээ. Буйданг энэ сарын 15-16-ны өдөр дуудлага худалдаагаар оруулах бөгөөд зохион байгуулагчид 4000-6000 ам.доллар хүрнэ гэж найдаж байгаа гэнэ.
Үүгээр ч зогсохгүй Моника Геллерийн гэрт байдаг шар буйданг хямдралтай үнээр буюу 2000 орчим ам.доллараар зарахаар төлөвлөсөн байна.
Хэдийгээр тавилга гэдэг утгаараа өндөр үнэтэй ч дурсгалтай гэдэг утгаараа ийнхүү өндөр үнэ хүрч байгаа гэдгийг дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )