Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Playboy” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарсан даруйдаа л сенсаац дэгдээж байна. Учир нь тус сэтгүүлийн нүүрийг алдарт Лэндси Лохан “чимэглэх”-ийн зэрэгцээ илэн далангуй ярилцлага өгчээ.
Мэрлин Монро стилийн зургууд нь түүнийг дэндүү гэмээр дур булаам харагдуулж байсан бөгөөд тэрбээр ярилцлагандаа “Секс болон дур булаам байдал нь байгалийн нэг хэсэг. Би ч гэсэн байгалийн нэг хэсэг гэж Мэрлин Монро өмнө нь хэлж байсан. Түүний хэлсэн энэ үгтэй би санал нэгдэж байна” гэдгийг Лэндси Лохан онцолсон байна.
Үүгээр ч зогсохгүй өөрийг нь шүүмжилсэн хүмүүст Твиттерээрээ дамжуулан “Юуны өмнө миний алдаа дутагдлыг хэлж байгаа та бүхэнд баярлалаа. Гэхдээ хүн бүр өөрийгөө таньж мэдэх ёстой. Өөрийгөө танихад бие чинь чамд тусална. Эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ өмнө нь эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг. Өөр аргаар эмэгтэй хүн гэдгээ мэдрэх боломжтой” гэж бичсэн байна.
Харин өөрийнхөө охины насны талаар “Би 18 настайдаа охин насаа үдсэн. Одоо би сексээс хангалттай таашаал авч байгаа. Миний хувьд сүүлийн 5-6 жил харавсан сум шиг л хурдан өнгөрлөө. Учир нь би хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн байсан юм. Одоо би зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, тооцоотой амьдрах болно” гэжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )