Алдарт зураач Леонардо Да Винчи "Винчи" тосгоны ойролцоохь Анкианод нотариатчийн гэр бүлд төржээ. Түүний анхны багш нь "Давид" хэмээх баримлаараа алдаршсан, нэрт зураач, барималч, алт мөнгөний дархан Андреа Дель Вероккьо бөгөөд авьяаслаг шавиа өөрийн бүтээлд гар хүрэхийг зөвшөөрч байсан нь "Загалмайлах ёслол" юм.
1480 онд Леонардо өөрийн гэсэн урлантай болж захиалгаар бүтээл хийх эрх олж авсан байна. Уран зураачийн хувьд түүний дэлхийн урлагийн түүхэнд байгуулсан асар их гавьяаг үнэлж "уран зургийн эцэг" гэж нэрлэсэн байдаг. Түүний анхны бүтээл "Бенуа эх дагина" /1478/ бөгөөд түүний эх хүү хоёрын хоорондын харьцаа нь тэнцвэргүй байдаг нь зураачийн авьяас хараахан бүрэлдэн тогтоогүй байсныг харуулдаг хэдий ч уран зургийн арга барилыг чадамгай эзэмшсэнийг илтгэдэг.
"Даяанчдын мөргөл" ханын зургаа дуусгаагүй орхисон нь өөрийнх нь санаанд хүрээгүйнх юм. Уран барилга, байгалийн олон элемент оруулсан нь гол анхаарал төвлөрүүлэх Христос болон даяанчдыг харах боломжийг сарниулж байгаагаас бүтээлээ цаашид үргэлжлүүлээгүй байна.
Тэрбээр 1482-1499 онд Миланы герцог Лодовико Морогийн албанд ирсэн ба энэ хугацаанд Морогийн аав Франческо Сфорцийн дурсгалд зориулж түүний морьт хөшөөг бодит хэмжээгээр хийсэн боловч Франц цэргүүд түүнийг буудлагын бай болгон сүйтгэсэн билээ. Гэвч түүнийг жижиг хэмжээгэг хүрлээр цутган бүтээсэн нь одоо Унгарын Bynanei хотын Үндэсний галерейд хадгалагдаж байна.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )