Майкл Жексоны 13 настай охин Пэрисийн нандин мөрөөдөл тун удахгүй биелэхээр болжээ. Попын хааны бяцхан гүнж кино жүжигчин болохыг мөрөөддөг нэгэн гэнэ. Тэрбээр энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд кинонд тоглох анхны гэрээгээ саяхан хийсэн тухай Лондонгийн "Sun" сэтгүүл мэдээлсэн байна.
Пэрис "Ландоны гүүр ба гурван түлхүүр" хэмээх зөгнөлт кинонд тоглох бөгөөд энэ кинонд бодит дүрээс гадна хүүхэлдэйн, зурмал дүрүүд ч гарах гэнэ. Кинонд Пэрисийн тоглох дүрийн охины аавыгаа хэмжээлшгүй ихээр хайрладаг тухай гардаг юм байна.
Пэрисийн гэр бүлийнхэн нь түүний мөрөөдлийг мэддэг ч гэлээ кино жүжигчний гараагаа эхлэхээс өмнө 18 нас хүрэх хэрэгтэй гэж үздэг гэнэ. Гэхдээ Пэрис талийгаач аав Майкл Жексонд нь энэ кино таалагдах байсан хэмээн эмээгээ ятгаж чаджээ.
Дашрамд дуулгахад киноноос олох орлогын хэсгийг АНУ-ын сургуулиудад хандивлах гэнэ.
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )