Техаст сургуулийн хоёр хүүхдийг бууджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 13

Тэднийг сургуулийнхаа ойролцоох сагсан бөмбөгийн талбайд тоглож байхад нь буудаж шархдуулжээ. Хэрэг явдал 12-ны үдэш Эдинбург хотод болсон байна. Тойргийн шериф Идальго Лупе Тревиногийн хэлснээр 13-14 насны хөвгүүд тоглож байсан бөгөөд одоогоор нэг нь ухаан ороогүй, нөгөө нь биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Мөн тэрээр ойрхон орших фермд байсан анчдын тэнэсэн суманд оногдсон золгүй явдал ч байж болох. Хэрэгтнийг тогтоохоор эрэн сурвалжилж байна гэв.  

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top