Сиамын ихрүүдээс таны харж байгаа энэ охид өөр. Учир нь тэд нэгнийхээ харж байгааг хараад зогсохгүй нэгнийхээ бодлыг уншиж чаддаг байна. Тодруулбал тэдний тархи нэг бөгөөд эмч нар үүнийг нь тогтоосон ажээ. Ихрүүдийг Криста, Татяана гэдэг ба эмээ өвөө нь тэднийг хардаг байна. Охид нэгнийхээ харж байгааг давхар хардаг болохоор заримдаа өөрийнхөө харж байгаа зүйлийг биш нөгөө ихрийнхээ нүдэнд харагдсан зүйлийг барих гэж оролддог аж. Криста нь хөдөлгөөнтэй бол Татяна нь бага зэрэг залхуу. Хэрэв тэдний нэг нь өвдбөл нөгөөд нь мөн зовиур мэдрэгддэг тул уйлдаг гэнэ. Ийм төрөлт Их Британи, Канад зэрэг улсад бүртгэгдсэн бөгөөд толгойгоороо холбогдсон найман төрөлт тутмын ердөө гурав нь л амьд гарах гарах магадлалтай байдаг юм. Дөрвөн настай ихэр охид эмчийн байнгын хяналтад байдаг бөгөөд жинхэнэ дайсны цэрэг гэж өвөө эмээ нь хэлж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )