АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама өнгөрсөн аравдугаар сард Цагаан ордны цэцэрлэгт 400 сурагчийн хамтаар хайчин харайлт хийж байсан.
Хайчин харайлтын дээд амжилт тогтоох энэхүү оролдлого амжилттай бүртгэгдсэнийг хатагтай Обама мэдэгдлээ.
Аравдугаар сарын 11-ний тэр өдөр дэлхий даяар 300 мянга 265 хүн хайчин харайлтад оролцож өмнөх аварга амжилтыг эвдсэн байна.
Хүүхдүүдийн эрүүл хооллолт, биеийн дасгал хөдөлгөөнийг хөхиүлэн дэмжих тэргүүн хатагтайн санаачилгыг National Geographic Kids сэтгүүл дэмжин ийм арга хэмжээ зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )