Уилл Смит эхнэрээсээ салахаар болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 15

Холливудын хамгийн бат бөх гэр бүлд тооцогддог байсан Уилл Смит, Жада Пинкетт-Смит нарын хамтын амьдрал төгсгөл болж байгаа бололтой. Энэ тухай Америкийн “Star” сэтгүүлд мэдээлжээ. Дээрх хосыг удахгүй сална гэсэн цуу яриа эртнээс сонсогдож байсан ч тэд үгүйсгэсээр өдийг хүрсэн билээ. Гэр бүл нь аз жаргалтай хэвээр байгаа, мөн хоёр хүүхэдтэй учраас салах тухай яриа байхгүй гэцгээж байв. Гэвч Уилл Смит, Жада хоёр эцсээ хүртэл хүүхдүүдээсээ үнэнийг нуусаар ирсэн байна. 14 жил хамт амьдарсан энэ хосоос эр нь бус эм нь эхэлж мэхэлсэн ажээ. Жада Холливудын нэрт жүжигчин Марк Энтонитой хамт кинонд тоглосон нь энэ бүхний эхлэлийг тавьсан байна. Жада уг кинонд Марк Энтонигийн нууц амрагийн дүрийг бүтээсэн аж. Энэ нь яваандаа амьдралд биеллээ олж дурлалт хос үргэлжлүүлэн “тоглосоор” байжээ. Тухайн үед Марк Энтони нь Женифер Лопестой амьдарч байсан юм. Сүүлийн үед хосууд байнга ам мурийх болсон учраас Уилл Смит тусдаа амьдарч байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байсан нь оргүй зүйл биш байжээ. Хөршүүд нь ч үүнийг батлан ярьсан аж. Харин өдгөө энэ хос гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах өргөдлөө өгчээ. Энэ тухай мэдээлэл байнга гарах болсон хэдий ч одоогоор Уилл, Жада хоёр мэдээллийг үгүйсгэсэн ярилцлага ер өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top