Бритни Спирсийг сүй тавьсан, тавиагүй гэж 2009 оноос хойш ярих болсон. Тэгвэл попын гүнж маань энэ удаад жинхэнээсээ сүй тавьжээ. Хэвлэлээр олон удаа баатар болсны дүнд түүний найз залуу сүй тавих санал тавьсан бөгөөд чухам хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Бритнигийн ойрын эх сурвалжуудын мэдэгдэж байгаагаар энэ долоо хоногт тэд Лас Вегаст сүй тавьсан гэнэ.
Тэгвэл Бритнигийн аав: Би худлаа хэлдэггүй хүн. Тэдний сүй тавьсан нь үнэн. Ойрын хугацаанд хуримын зар тарах болно. Юутай ч та нар сэрэмжтэй байгаарай гэж мэдэгдсэн нь шуугиан дэгдээгээд байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )