“Ливерпүүл”-ийнхэн ямар ч нөхцөлд Суарестай хамт гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 18

Английн хөлбөмбөгийн холбооноос шийтгэл хүлээж магадгүй байгаа Луйс Суаресийг Кенни Далглиш бүх талаар дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “Манчестер Юнайтед”-ийн хамгаалагч Патрис Эвраг арьс өнгөний үзэл гарган доромжилсон хэмээн буруутгагдаж байгаа юм. Далглиш мөн ирэх өвлийн наймааны цонхоор ямар наймаа хийхээ олон нийтэд мэдэгдэхийг хүссэнгүй. Тэрээр Суаресийн талаар “Луйсыг ямар ч хүнд байдалд орсон бай, бид түүний ард зогсож, чадах бүхнээрээ туслах болно. Өмнө нь үүнийгээ хэлж байсан. Энэ бүхэн дууссаны дараа дахин дурсахыг хүсэхгүй байна. Английн хөлбөмбөгийн холбоо энэ бүхний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Харин бид биш” гэжээ. Харин наймааны талаар “Хэрвээ бидэнд тоглогч хэрэгтэй бол авах л болно. Шаардлагагүй бол авахгүй байсан ч болно” хэмээн ярилаа. Мөн тэрээр багийнхаа тоглолтод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Эсрэг багийн хаалганд цөөхөн гоол оруулж байгаа гэж бодохгүй байна. Харин бага зэргийн аз л бидэнд дутаад байна. 16 удаа хаалганы хөндлөвч оносон нь үүнийг хангалттай гэрчилж байна. Хэрвээ бид өөрсдийн хийх ёстой зүйлээ ном журмаар нь хийвэл удахгүй энэ асуудал арилах байх. Миний хувьд үүнд бүрэн итгэлтэй байна” гэжээ.

 

Эх сурвалж: “Амралтын шуудан” сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top