“Манчестер сити”-гийн "дүрсгүй жаал” Балотелли дахин хэрэг өдөөлөө. Тэрээр нэг багийн Мика Ричардстай бэлтгэлийн үеэр гар зөрүүлжээ. Гэхдээ дараа нь гар барьж эвлэрсэн тухайгаа Мика твиттер хуудсандаа бичсэн байна. Маргааш “Арсенал”-ын эсрэг хийх чухал тоглолтын өмнө ийм зүйл болсонд Манчини бухимдангүй байна. Гэхдээ тэрээр ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.
"Сити"-гийн бэлтгэлийн талбайд анх удаа ийм зүйл болж байгаа хэрэг биш. Өнгөрсөн жил л гэхэд Бапотелли, Боатенгтай гар зөрүүлж байсан юм. Мөн Адебайор, Коло Type нар маргалдаж байлаа. Балотелли шинэ улирал эхэлснээс хойш олны анхаарлын төвөөс гарахгүй байгаа. Академийн хүүхдүүд рүү дартс шидсэн, гэртээ гал тавьсан гээд түүний хэргүүдийг дурьдаад байвал дуусахгүй.
Эх сурвалж: “Амралтын шуудан” сонин
Сэтгэгдэл ( 0 )