Америкийн шигшээ багийн довтлогч Лэндон Донован өвлийн наймааны цонхоор “Эвертон”-д зээлээр ирэхээр боллоо. Тэрээр Дэвид Бекхэмтэй хамт “ЛА Галакси” багт хүчин зүтгэж байсан. Саяхан түүний баг MLS-ийн цомын эзэн болсон билээ. Донован өмнө нь 2010 онд “Эвертон”-ы төлөө хүчин зүтгэж байсан. Энэ хугацаандаа тэрээр 10 тоглолтод хоёр гоол оруулж байжээ. Донованыг ирэх сарын 4-нд “Болтон”-ы эсрэг хийх тоглолтод талбайд гарах боломжтой хэмээн багийн удирдлагууд үзсэн байна.
Тэрээр “Гүүдисон” паркт хоёрдугаар сарын 25-ныг хүртэл тоглох бөгөөд дараа нь MSL-ийн шинэ улирлын тоглолтод оролцохоор нутаг буцах аж. Өдгөө 29 настай Донован Европын “Байер Леверкузен”, “Байерн Мюнхен” багуудад тоглож байлаа.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )