Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ир өнгөрсөн бямба гарагт галт тэргээр хотоос гарч явахдаа нас баржээ. 69 настай төрийн тэргүүний нас барсан шалтгааныг ядаргаа нь насны доройтолтой хавсарсан гэж зарим эх сурвалж мэдээллж байгаа бол зарим нь зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдээлж байна.
1994 онд аавыгаа өөд болсны дараагаар төрийн эрхийг барих болсон түүнийг 2008 оноос нас барсан, бие нь чилээрхсэн гэж мэдээллэх болсон юм. Харин энэ удаад тус улсын телевизийн хөтлөгчид хар хувцасаар ижилсэн төрийн тэргүүнийг нас барлаа хэмээн албан ёсоор зарлалаа.
Тэрбээр төр барихаасаа өмнө аавыгаа дагаж 14 жил төр барих “дадлага” хийсэн бөгөөд түүний улс төрийн ажил 1961 оноос эхэлж байсан түүхтэй. Тодруулбал Ким Чен Ир нь БНАСАУ-ын тэргүүн, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын ардын армийн дээд ерөнхий командлагч, Төрийн батлан хамгаалах хорооны дарга байсан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )