Попын хааны сүүлд амьдарч байсан гэрийнх нь тавилгын төлөө фанатууд нь жинхэнэ тулаан зарлажээ. Julien”s-ийн дуудлага худалдаагаар Майклын үхэхийнхээ өмнө эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, тавилга, хувцас, гоёл чимэглэлийг худалдлаа. Энэ удаад нийтдээ сая орчим долларын худалдаа хийгдсэн байна. Буйдан, уран зураг, сав суулга, ширээний гэрэл, толь, бэлэг дурсгал гээд олон нэр төрлийн зүйлийг заржээ. 2009.06.25-нд 51 насандаа хорвоог орхисон поп-хааны дээрх зүйлс нь Лос-Анжелесийн Холмби-хиллзэд орших виллад нь байжээ. Түүний үргэлж өөрийгөө тольддог байсан том толийг л гэхэд 18.000 ам.доллараар зарсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )