-Би хорвоогийн хамгийн тэнэг хүн хэмээн тэр өөрийгөө хараана. Келли ОСБОРН угаасаа л осолд өртөгч. Сарын өмнө бүжиглэж байхдаа унаж тархиндаа гэмтэл авсан бол одоо дахиад л гэмтэж... Зочид буудлын өрөөнд нойрсож байхдаа зүүдэлсэн бүсгүй орон дээрээс унаж гараа хугалжээ. –Би гэмтэлд өртөгч эсвэл хамгийн тэнэг хүн бололтой. Унтаж байхдаа орон дээрээс унаад л гараа гурван газраар нь хугалаад хаячихлаа. Хэлэх ч үг алга хэмээн Твиттердээ бичжээ. Келли хагас метрийн өндөртэй ороос зүүн гараа даран унажээ. Харамсалтай нь Келли солгой гартан. Гэтэл одоо хэн нэгний тусламжгүй л бол юу ч хийж чадахгүй байгаа гэнэ. Зөвхөн нэг л хуруу нь мэдээтэй байгаа түүнийг ээж нь асарч байна.
Сэтгэгдэл ( 0 )