Эз нь таарвал хүн амьтны “утсын чинээ улаан амь” тасрах нь энүүхэнд билээ. Тэгвэл зарим нэгэн хүн амьтан үнэхээр ус уух тавилантай аж. Өөрөөр хэлбэл үхлийн шарх авсан ч амьд гарсан хүн, амьтны аймшигт тохиолдлыг дэлгэе.
Зань Бин хэмээх 15 настай хүү жадаар хичээллэж байгаад хөмсөгний дунд хэсэгтээ санамсаргүйгээр зоожээ. 50 см урт энэхүү жад нь хүүгийн тархинд хүрээгүй өнгөц зоогдсон болохоор амьд гарсан байна. Зань хүү энэ талаараа: Ангийнхаа гурван хүүхэдтэй бэлтгэл хийж байсан. Тэгтэл гэнэт л толгой аймаар өвдөөд цус гарсан. Тэрнээс цаашаа юу болсныг санахгүй байна. Ангийнхан намайг 4 цаг яваад очдог Чаншагийн эмнэлэгт хүргэсэн байна лээ. Сүүлд нь толгойд зоогдсон жадаа харахад эвгүй санагдсан гэж ярьжээ.
22 настай Жулиа Попова хэмээх эмэгтэй гэрээсээ гараад ажилдаа явж байжээ. Түүнийг хэн нэгэн араас нь цохих шиг болсон бөгөөд нэг их тоолгүй ажилдаа очсон байна. Харин ажлынхан нь түүнийг харангуутаа л Зүгээр үү? Яаж байна гээд л бөөн дуулиан дэгдэж. Учир нь бүсгүйн нурууны дээд үед хутга зоогдсон бөгөөд их хэмжээгээр цус алдаж, хувцас нь тэр чигээрээ цусанд будагдсан байна. Бүсгүйг яаралтай эмнэлэгт хүргэж хагалгаа хийсэн бөгөөд бүсгүй огтхон ч өвдөлт мэдрээгүй ажээ.
Дэлхийн хаана болсон хэрэг гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Цэргийн нууц болохоор цаг нь болохоор хаана гэдэг нь илрэх биз ээ. Нэгэн тулааны үеэр хамгийн “идэвхтэй” байсан цэргийн толгойн тус газар хутга зоосон явдал гарчээ. Тухайн үед тархиндаа гэмтэл авсан цэргийг амьд гарна гэж хэн ч таамаглаагүй бөгөөд мөн л мэс заслын ачаар хөл дээрээ зогссон байна.
Усандаа шумбан, ижил сүргээ даган эхлэн явсан хөөрхий нугасыг нэгэн балмад эр зоогоо болгоно хэмэн хороохыг завдсан байгаа юм. Улмаар нугасны нуруун тус газар буюу баруун далавчны дээхнэ талд нь хутгалсан байна. Нугасанд яаралтай хагалгаа хийсний үр дүнд амийг нь аварч чадсан бөгөөд түүнд “Аз” хэмээх нэр хайрлажээ. Өдгөө Аз нисэж чадахгүй ч өөрийнхөө энэ байдалтайгаа эвлэрэн хоолоо тун сайн барьж иддэг болсон гэнэ.
Энэ тэнэг залууг хараад байгаарай. 19-хөн настай хэрнээ өөрийгөө “туршиж” тархиндаа үйлний хайч зоосон байгаа юм. Энэ хэрэг манай хойд хөршийн Екатринбург хотноо болсон. Толгойндоо хайч зоогч эрийг Марк Макаренков гэдэг бөгөөд найз охинтойгоо муудалцсан уурандаа амиа хорлохоор тархиндаа хайч зоосон ч бүтэлгүй оролдлого болжээ. Түүний ээж цаг алдалгүй түргэн дуудаж, яаралтай хагалгаанд оруулсан байна. Хайч залуугийн гавланд 5см гүн орсон бөгөөд хараа, тархинд нь сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Залууг амиа хорлох оролдлого хийснийг дуулсан найз охин нь эргэн ирсэн бөгөөд өдгөө аз жаргалтай амьдарч байгаа гэсэн.
Таны харж байгаа энэ зураг бол 15 настай нэгэн хүүгийн тархины рентген зураг. Хүүг хоёр найзтайгаа байхад нь дээрмийн хэрэг гарсан бөгөөд хүү энэ хэргийг таслан зогсоох гэж байгаад хутгалуулсан байна. Гэсэн ч хүү 10 сарын дараа бүрэн эдгээд зогсохгүй жинхэнэ гавал залуу болжээ. Хэрвээ хүүгийн хутгыг авах гэж оролдсон бол газар дээрээ нас барах байсан бөгөөд хутгыг хөндөөгүй нь сайн хэрэг хэмээн эмч нар тайлбарлаж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )