Авгалдай шархыг эмч нараас хурдан цэвэрлэдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 21

Авгалдай эмч нараас хурдан хүнийг эдгээх чадалтай гэнэ. Үүнийг Францын судлаачид тогтоосон байна.  Тодруулбал  ижил шархтай хоёр хүнийг эмнэлэгт хэвтүүлэн нэгнийх нь шархыг авгалдайгаар, нөгөө өвчтний шархыг эмч нараар цэвэрлүүлжээ. Тэгтэл авгалдай эмч нараас хурдан ажиллаж шархыг цэвэрлээд зогсохгүй шархны эргэн тойрон дахь үхэжсэн хэсгийг идэж дуусгасан байна. Улмаар эмч нар  хоёр өвчтний эдгэрэх явцыг ажиглахад  авгалдайгаар шархаа цэвэрлүүлсэн өвчтөний шарх хурдан аньсан байна.

Францын судлаачид үүнийг авгалдайн шүлсний бүтэцтэй холбоотой бөгөөд авгалдайг эрүүл мэндийн салбарт ашиглах санал гаргахаар зэхэж байгаа гэнэ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top