Хоёр толгойтой хүү мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 22

Бразиль эмэгтэй өнгөрөгч даваа гарагийн өглөө тээж байгаа ураг нь хоёр толгой,  нэг биетэй болохыг мэдсэн байна. Улмаар хоёр толгойтой хүүгээ эсэн мэнд төрүүлжээ. Эмч нарын баталж байгаагаар хүүхдийн тархи нь тусдаа хэвийн ажиллагаатай ч зүрх, элэг, уушиг нь нэг болохыг тогтоосон байна. Дотор эрхтнээ “хуваалцаж” байгаа болохоор тэднийг салгах боломжгүй юм.  

Дэйли Мэйл сонинд мэдээлснээр бол жирэмсэн эх ургаа тээж байх хугацаанд ЭХО-д хэд хэдэн удаа харуулсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй ажээ.

Хоёр тархитай энэ хүүгийн нэг тархи сандаргаж эхэлсэн бөгөөд өдгөө эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Хэрэв хүү эмчлгээгээ дааж чадвал эрийн цээнд хүртлээ эрүүл бойжих боломжтой аж.

Хоёр толгойтой хүүгээ харсан эхийн сэтгэл хямарсан бөгөөд хүүгээ нарийвчилсан шинжилгээнд хамруулахыг хүсэж байгаа гэнэ.  

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top