За үгүй дээ, Бон Жови өмнөх шигээ амьд домог хэвээрээ байна. Харин интернетээр түүнийг талийгаач болсон хэмээн сенсаацлаад байна. Bon Jovi-гийн ахлагч, 49 настай рок эр цоо эрүүл нэгэн байсан. Гэтэл эмгэнэлт явдал тохиолоо. Тэр нөгөө ертөнцийг зорьжээ. Автын ослоор харамсалтай нас барлаа. Голын усанд живсэн гэх зэргээр мэдээллийнхэн дураараа шуугиж байна. Харин Бон Жови энэ талаар нэг ч мэдэгдэл хийж эмзэглээгүй байгаа бөгөөд өөрийгөө амьд сэрүүнийг харуулах үүднээс зул сарын модны өмнө зурагт хуудас барин авахуулсан энэхүү зургаа онлайнаар илгээлээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )