Энистон Хавайд турж гоолиг болж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 23

Женнифер ЭНИСТОН, Жастин ТЕРУ нар саяхнаас Sunset Tower Hotel-д гурван сараар нь тансаг өрөө хөлсөлсөн билээ. Харин өвлийн хүйтнээс айсан тэд одоогоор Хавайг зориод байгаа. Кино од хос хоногийн $6300-ийн үнэтэй, гурван унтлагын өрөө, дөрвөн угаалгын өрөө, Номхон далай руу харсан цэлгэр том цонх бүхий апартаментийг хөлсөлжээ. 42 настай Женнифер Энистон 40-тэй Жастин Теру нар Хавайд хоёр долоо хононо. Энэ хугацаандаа Жени, Жастин нар йогоор хичээллэж, дугуйгаар зугаалж, чийрэгжүүлэх массаж хийлгэн цагийг зугаатай өнгөрөөх ажээ. Энистон энэ удаад доод тал нь таван кг хасна гэж найдаж байгаа гэжээ. 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top