“X factor”-ийн ялагч тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 26

Корал Спрингсээс ирсэн 19 настай дуучин Мелани Амаро гэртээ таван сая ам.долларын дуу бичлэгийн гэрээний эрхээ аваад харьсан юм. Ганц бие аавынхаа хамт амьдардаг Мелани дэлхийд алдартай, бас ирээдүйтэй энэхүү том тэмцээнд ялсан нь түүний амьдралд шинэ ертөнцийг нээж, олон боломж олгож байгаа нь тодорхой. 

Тайзан дээр ялагч болсноо сонсоод баярлан догдолсон Амаро сандарч тэвдэн, “Бурхан минь, бурхан минь, бурхан минь” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байлаа. Дуулах дууныхаа үгийг мартсан Мелани шоуны дараа “USA Today”-д ярилцлага өгөхдөө, сандарч дууны үгээ мартсанаа илэн далангүй ярьжээ. 

Шилдэг авьяастныг тодруулж, дэлхийн хэмжээний од болгодог шоунд түрүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг. Тиймээс Мелани Амаро од болох эхлэлээ тавиад зогсохгүй өөрийнхөө амьдралыг шинэ шатанд гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top