Ким Чен Ун зэвсэгт хүчний ерөнхий командлагч болов

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 26

1994 оноос хойш Умард Солонгосын төрийн эрхийг дангаараа гартаа төвлөрүүлж байсан Ким Чен Ир энэ сарын 17-нд таалал төгссөн билээ. Умард Солонгос даяар гашуудал үргэлжилсээр байгаа. Харин тус улсын үндэсний телевизээр отгон хүү Ким Чен Уныг зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсон хэмээн албан ёсоор зарлав.

"Нодон синмун" сонинд дурдсанаар Ким Чен Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны орлогч дарга төдийгүй хувьсгалт зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм хэмээжээ. Өмнөд Солонгосын хэвлэлд дурдсанаар энэ нь Ким Чен Ун улсаа удирдах болсны илрэл гэж онцолсон байна. Урьд нь "Reuters" агентлаг Ким Чен Ун ганцаараа улс орноо удирдахгүй. Зэвсэгт хүчний удирдлагууд нь түүнд туслах юм хэмээж байв. Ким Чен Ир 69 насандаа зүрхний өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг оршуулах ажиллагаа энэ сарын 28-нд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top