Ираны Засгийн газар нүүрээ ил гаргасан эмэгтэйчүүдэд цаазын ял оноох шийдвэрийг сэргээхээр хэлэлцэж байгаа гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тус улсын Баруун Азербайжаны мужийн шүүх нөхрийгөө нас барсны дараа хоёр эрэгтэйтэй ”хориотой харьцаа” тогтоосон 43 настай Сакине Мохаммади-Аштиани хэмээх эмэгтэйд 99 ташуурдах шийтгэл оногдуулжээ. Гэсэн ч садар самуун явдал үйлдсэн гэж буруутгагдсан эмэгтэйд саяхан цаазын ял оноосон аж.
Шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэн барууны орнуудад жагсаал цуглаан болж, Афганистаны эрх баригчдыг шүүмжилжээ. Ираны олны танил эмэгтэйчүүдээс гадна Францын тэргүүн хатагтай Карла Бруни гивлүүрийг халахыг дэмжиж буйгаа илэрхийлсний дээр тус улсын Ерөнхийлөгч Николя Саркози “Францад гивлүүр зүүх эсэх нь хувь хүний өөрийн эрх” гэсэн байна.
Түүнчлэн Францын Ойрхи Дорнод гаралтай иргэдийг гивлүүр зүүхгүй байхыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. Ираны эрх баригчид долдугаар сарын эхэнд цаазаар авах ялыг сэргээхийг хойшлуулахаас өөр аргагүй болжээ.
Өнгөрөгч сард тус улсын Гадаад хэргийн сайд Манучехр Моттаки, Мохаммади - Аштианид оноосон шийтгэлтэй санал нийлэхгүй байна. Магадгүй түүнд оногдуулсан ял хөнгөдсөн гэжээ. Энэ сарын эхээр Америкийн жүжигчин Роберт Редфорд, Британийн хөгжимчин Стинг, Францын Гадаад харилцааны сайд асан Бернард Кучнер, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын тэргүүн Кэтрин Эштон, Холливудын жүжигчин Роберт Де Ниро, Парис хотын дарга Бертран Деланоэ нарын жүжигчин, эрдэмтэн, улстөрчдөөс бүрдсэн 80 гаруй хүн Ираны эрх баригчдыг Мохаммади-Аштианийг суллахыг шаардсан. Түүнчлэн Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва түүнд орогнол олгохоо мэдэгдэж байсан юм.
Э.Төгсжаргал
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )