2004 онд Индонезийг дайрсан аймшигт цунамигаар гэр бүлийнхнээсээ тасарсан бяцхан охин долоон жилийн дараа эцэг эх дээрээ иржээ. Өдгөө 14 настай Мери Юланда охин өнгөрөгч долоо хоногийн эхээр Меулабох хотод нэгэн цайны газарт эргэж харахдаа эцэг эхийгээ харжээ. Индонезийн Суматра арлын хойд захад байрлах уг хот 230 мянган хүн амь үрэгдсэн 2004 оны байгалийн гамшигт хамгийн ихээр өртөж зөвхөн Меулабох хотын байрладаг Ачех мужид 168 мянган хүн амь үрэгдсэн юм.
Охин "Хотыг гамшиг нөмөрсний дараа ганцаараа үлдсэн түүнийг хүмүүс гуйлгачин хэмээн албадан хөдөлмөр хийлгэж байсан" гэж ярьжээ. Охин эцэг эхээ олохоос ердөө нэгхэн долоо хоногийн өмнө тэндээс суллагдсан аж. Хойд зүгийн Ачех мужийн нийслэл ””Меулабохоос гадна олон хотод өнөөдрийг хүртэл хайртай хүнээ олоогүй хэдэн мянган өрх бий гэнэ.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )