Этгээд хувцаслалт, чамин хоолойгоороо "гангардаг" дуүчин Леди Гага айлчлан тоглолт болгоноороо шуугиан тарьж явдаг нэгэн. Энэ удаа этгээд дуучин маань Японы Токио хотод зочлохдоо барагтай зүйлд алмайрахаа байсан япончуудын хоёр нүдийг орой дээр нь гаргажээ. Учир нь онгоцноос буусан түүнийг харсан фэнүүд нь дуучнаас илүү малгайг нь ширтэж байсан гэнэ.
Түүгээр ч зогсохгүй Леди Гага Токио уруу нисэхээсээ өмнө твиттертээ "Японы "бяцхан мангасуудтай" зул сарын баярыг угтах болсондоо баяртай байна" гэж бичжээ.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )